АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЦУЦАЛЛАА

АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЦУЦАЛЛАА
2019-3-07
Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа.
Энэ үеэр сайд автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсныг мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс олон улсын шаардлага хангасан, латин үсэгтэй, өнгөөр ялгардаг дугаарт шилжих асуудал яригдаж байв. Учир нь манай улсад олгож байгаа улсын дугаар гурав үсэг, дөрвөн тооноос бүрддэг. Гэвч энэ нь олон улсад гологддог учраас яаралтай автомашины улсын дугаарыг сольж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай талаар ярьж байсан ч автомашины улсын дугаарыг шинэчлэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн автомашины улсын дугаар солиход ойролцоогоор 60 мянган төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гараад байв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах