АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР НЭЭХЭЭР БОЛЛОО

Улсын Онцгой Комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн.

Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулган хуралдахтай холбоотойгоор УОК-ын хуралдааныг түр завсарлуулаад байна. Анхдугаар чуулганд шинэ гишүүд тангараг өргөснөөр түр завсарлаж 16:00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын даргыг сонгож, Анхдугаар чуулган хаалтаа хийсний дараа УОК-ын хуралдааныг үргэлжлүүлэх болсон байна.

Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудыг халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийнэ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.

УОК-ын гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

УЛСЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ИРЭХ САРЫН 15 ХҮРТЭЛ СУНГАЖ ААН-ҮҮДИЙГ ШАТ ДАРААЛАЛТАЙГААР НЭЭХЭЭР БОЛЛОО.

Posted by Live1.mn on Tuesday, June 30, 2020

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах