Азүмарюү С.Тодбилэг халдвар аваагүй

Азүмарюү С.Тодбилэг халдвар аваагүй 4 бөхийн нэг…

Японы мэргэжлийн сүмо бөхийн Таманои дэвжээнд шинэ төрлийн коронавирусний халдвар голомтлон гарсан. Энэ дэвжээний доод зиндааны нэг бөх энэ сарын 5-нд халдвартай нь тогтоогдсон. Дэвжээний бөхчүүдэд шинжилгээ хийхэд жюүрёогийн Фүжиазүма болон нийт 18 бөхийн хариу эерэг гарсан юм.

Холбооноос энэ сарын 13-нд эхэлсэн Намрын тэмцээнд тус дэвжээний 28 бөхийг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Халдвар голомтлон тархсан тус дэвжээний бөхчүүдэд дахин шинжилгээ хийлгэхэд шинээр 5 бөх халдвартай гаржээ. Ийнхүү тус дэвжээний 28 бөхөөс 24 нь эмчилгээ хийлгэж байна.

Холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаямагийн мэдээлснээр Таманои ояката буюу озэки асан Точиазүма болон дэвжээний манлай бөх Монголын Азүмарюү хоёр халдвар аваагүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах