Амны эрүүл мэндийг муу сахих нь амь насанд аюултай

Амны эрүүл мэндийг муу сахих нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмдэг гэсэн яриа эртнээс гарч байсан ч хараахан нотлоогүй байсан юм. Харин хорхойтсон шүд болон буйлны өвчнөөс үүдэлтэй нян цасаар дамжин хүний биеээр тархаж, цус нөжирч, улмаар зүрхний өвчний эхлэлийг тавьдаг болохыг Британийн их сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоожээ.

Шигдээс, цус харвалт зэрэг зүрхний өвчнөөр Британид л гэхэд жилд 200 мянга гаруй хүн нас бардаг байна.Ихэнх тохиолдолд амны хөндийд стрептококк нян үүсч, буйлаар дамжин нянтай цус биеийн бусад хэсгээр тардаг аж. Энэ нян нь ПадА гэдэг уургыг бүрхүүлтэй болохдоо ашиглан цусны ялтастай нэгдэн өөрийн хамгаалалтыг үүсгэдэг байна.

Үүнээс харахад ганц нян өвчин үүсгэхэд хангалттай гэдгийг амны хөндийн нян судлалын профессор Ховард Женкинсон хэлжээ. Тэрбээр үүнийг тайлбарлахдаа, цусны ялтас бөөгнөрөн амны хөндийгөөс үүссэн нянг бүхэлд нь бүрж, энэ нь уг нянгийн хамгаалалт болоод зогсохгүй хүний биеийн дархлааны системээс хамгаалагдахаас гадна антибиотикт ч тэсвэртэй болдог. Үүнээс гадна антибиотик хэрэглэснээр нянгийн тархалт улам эрчимжих тохиолдолд ч байдаг.

Энэ бүхний эцэст нянгийн улмаас цусны ялтасын бөөгнөрөл нь зүрхний хавхлагад цусны нөжрөл үүсгэхээс гадна цусны судсанд идээт үрэвсэл үүсгэж, зүрх болон тархинд нийлүүлэх цусны эргэлтийг хаадаг гэж профессор Ховард хэлсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах