Амралтын өдрүүдэд болох ҮЙЛ ЯВДЛУУД

   Үндэсний номын баяр

Хэзээ: 9 сарын 18-20-ны 20 цаг хүртэл
Хаана: Сүхбаатарын талбай
Дэлгэрэнгүй: 28 дахь удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 18-20 өдрүүдэд тохиож байна.


“Харандааны хаан Монголд” Уран бүтээлчдийн харандаан зургийн үзэсгэлэн
Хэзээ: 9 сарын 18-20-ны 17 цаг хүртэл
Хаана: Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим
Дэлгэрэнгүй: Монголын нэртэй уран бүтээлчдийн харандаан бүтээлийн үзэсгэлэн


Rock Extreme Festival
Хэзээ: 9 сарын 19 08:00-22:30
Хаана: Горхи тэрэлж Шар хадны энгэрт, Төл нарлах орчин
Дэлгэрэнгүй: Монголын экстрем спорт сонирхогч залуус хамтран экстрем спортын хөтөлбөрүүдтэй, байгалийн сайханд дуулж, бүжиглэх шоу хөтөлбөр зохион байгуулж байна.
-Rock climbing / хаданд авиралт /
-Bungee jumping / Олстой үсрэлт /
-Rock swing /агаарын савлуур/
-Trampoline /Дэвхэрдэг тавцан/
-Sky walking /агаарын олсон дээр явах/
-Slackline /Тэнцвэрийн олс/
-UTV /4 дугуйт мотоцикл/
-National archery /Үндэсний сур харваа/ зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдаж,
Тах: 140 мянга
Холбоо барих: 99180545, 95215895


Нээлттэй галерей өдөрлөг
Хэзээ: 9 сарын 19 10:00-18:00 цагт
Хаана: Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд
Монгол Арт галерей /Чухаг хотхоны зүүн талд/
Дэлгэрэнгүй:  МУУГЗ зураач Ц.Нарангэрэлийн “Намар” мини үзэсгэлэн, Монгол Арт маркет уран зургийн үзэсгэлэн, Нэрт зураачдын Алдрын танхим үзэсгэлэн, “Монгол бийр” хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгүүдийг үзэж галерейн дэргэдэх сургалтын төвүүдийг үйл ажиллагаатай танилцах боломжтой.
Холбоо барих: 70198080


Маргаашийн бид
Хэзээ: 9 сарын 20 10:00-12:00
Хаана: Online event /We tomorrow Маргаашийн бид Фэйсбүүк группт нэгдэх/
Дэлгэрэнгүй: Хүүхэд, залуучуудад зориулж “Бидний оролцоо маргаашийг бүтээнэ” уриан дор #WE_TOMORROW онлайн арга хэмжээг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээнд нийгэмдээ идэвх санаачилгатай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй 12-18 насны хүүхэд залуусыг тодорхой шалгуурын дагуу оролцуулах бөгөөд урилгаар сэтгэл зүйч Б.Наранбаатар, МАРС төслийг санаачлагч С.Эрдэнэболд, уран бүтээлч Ц.Энгүүн, мөн жүжигчин, продюсер Б.Амарсайхан нар оролцохоос гадна дуучид, уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.


Friends of Wallstreet Series: Awaraa & Duku
Хэзээ: 9 сарын 19 17:00-11:45 цагт
Хаана:  WallStreet Restaurant Lounge /Live virtual/
Дэлгэрэнгүй: Их хотынхоо коктейл соёлыг тууштай хөгжүүлэх, коктейлиор дамжуулан өөрсдийн хүрээллийг бий болгоод байгаа гадаад дотоодын шилдэг бартендерүүдийг урин авчрах цувралыг эхлүүлж байна.
Холбоо барих: 75099999


Философи ба кино урлаг (Хэлэлцүүлэг, кино үзвэр)
Хэзээ: 9 сарын 19 18:00-01:00 am
Хаана: CHUU CHUU Travel club
Дэлгэрэнгүй:”Философи сонирхогчид” фейсбүүк бүлгэм, Quantum Mongolia Podcast , Бүдэг цэнхэр цэг хамтран олоннийтэд шинжлэх ухаан, философи сурталчлах цуврал эвэнтийн хоёр дахиар “Философи ба кино урлаг” хэрхэн холбогдохыг танилцуулахаар энэхүү арга хэмжээг зохиож байна.
Хэлэлцүүлгийн зочид:
Зочин 1: Н.Өнөржаргал /Book and Movieholics/
Зочин 2: Ж.Тэгшзаяа /Tegshee’s Movie Corner/
Модератор: Ж.Зоригт /Quantum Mongolia/
Холбоо барих: 99396633
Тах: 15 мянга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах