АМФАН ХАР САЛХИНЫ УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 85 ХҮРЛЭЭ

Амфан хар салхи БНЭУ-ын Колкатад хамгийн их хэмжээний хохирол учруулжээ.  Бенгалын буланд сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй циклоноос болж БНЭУ-д 72, Бангладешт 13 хүн амиа 

алдсаныг 2 улсын Үндэсний телевизүүд мэдээлжээ. Амфан хар салхи ялангуяа БНЭУ-ын Колкатад их хэмжээний хохирол учруулжээ. Хотын хуучин барилга байгууламжууд эвдэрч сүйдэн, төв нисэх буудал зэрэг газрууд усанд автсан. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст бүх шаардлагатай тусламжийг үзүүлэхээр газар дээр нь ажиллаж байна гэж БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдсэн байна. Лхагва гарагт хар салхины хүч саарахтай зэрэгцэн 2 улсын эрх баригчид 2.7 сая иргэнээ хоргодох байр руу нүүлгэн шилжүүлсэн. Мөн усан боомт болон зарим үйлдвэрийг хаах арга хэмжээ авсан.

Б.Энхжин

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах