АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 5 саяд хүрлээ

АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо өнгөрсөн Ням гариг (2020.08.09)-т 5 000 603-д хүрчээ. Энэхүү мэдээллийг холбооны улсын болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачдын хийсэн тооцоо нотолж байгаа аж.

Цар тахлын улмаас тус улсад нийт 162 441 хүн амиа алдаж, 1 643 118 хүн эдгэснээс дийлэнх нь буюу 555 797 нь Калифорния муж улсын иргэд аж. Араас нь эдгэсэн хүний тоогоор Флорида (526 577), Техас (497 900) болон Нью-Йорк (420 345) жагсаж байна.

Дэлхийд коронавирусийн халдвар тархсанаас хойш 19.6 сая гаруй хүн өвчилж, 727 мянган хүн амиа алджээ. ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, тус улсад 887 536 хүн “Covid-19”-ийн халдвар авч, 693 422 хүн эдгэж, 14 931 хүн нас барсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах