А.Амбасэлмаа: Бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 261 хүний шинжилгээг хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • Шинэ-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 165,
  • Ажиглах байранд тусгаарлалтад байгаа 52,
  • ХӨСҮТ-д тусгаарлалтад буй 6 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. /Тандалтын сорьцыг СБД, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, БГД, БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төвөөс авчээ/

Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдол 293 байгаагаас эдгэрсэн 260, ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 33 хүн байна. 33 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, 31 нь хөнгөн байна” гэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах