БАЯРААР АВСАН САРНАЙГАА ХЭРХЭН УДААН ХАДГАЛАХ ВЭ

Сайхан бүсгүйчүүд цэцгэнд дарагддаг өдөр ирлээ. Тэгвэл бүсгүйчүүд маань өнгө үзэмж төгс цэцгийн баглаагаа хэрхэн шинээр нь хадгалж, удаан хугацааны турш нүдээ баясгахаа мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Бид танд цэцгийн баглааг шинээр нь хадгалах чухал аргуудыг хүргэж байна.
1. Цэцгээ аваад аль болох хурдан усанд хий.
2. Ваарандаа бага зэргийн бүлээн ус хийгээрэй. Хүйтэн, крантны ус цэцгийг хурдан үхүүлнэ.
3. Хамгаалах уусмал бэлдэж болно. 1л усан дээр чимх элсэр чихэр, 2-3 дусал цагаан цуу хийхэд хангалттай.
4. Белизна буюу хувцас цайруулагчийг литр ус тутамд амны халбаганы дөрөвний нэг хэмжээтэй байхаар тооцож хийгээрэй. Энэ нь шавьжнаас сэргийлж, бактерийг устгаж өгдөг.
5. Цэцэгний усыг өдөрт нэг удаа солино.
6. Цэцгийг анх вааранд хийхдээ хурц хутга эсвэл хайчаар ташуу тэгш зүсч хийвэл илүү удаан амьдарна.
7. Цэцгэнд орон зай хэрэгтэй. Хэт олон цэцэг нэг вааранд байвал хурдан үхнэ. Тиймээс нэг вааранд 10-аас дээш цэцэг хийх хэрэггүй.
8. Усан дотор нь нэг ширхэг аспирин хийвэл удаан амьдрахад тусална.
9. Нарны шууд тусгалаас хол байлгаж, ваарыг цэвэрхэн байхад анхаараарай.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах