БИЧЛЭГ: Гурван төрлийн амтат шорлог хийж сурцгаая

Гурван төрлийн шорлог

Үхэр, хонь, тахиан махан шорлогЗуны зугаатай өдрүүд үргэлжилсээр л. Нартай, хуртай сайхан байна даа.Өөр өөрийн өвөрмөц амт бүхий шорлог дарах аргаа хуваалцаж байна. -Махаа дарахдаа давс бүү хийж хонуулаарай, махны шүүсийг өөртөө шингээгээд аргуу болгочихдог. Шорлогоо шарах явцдаа дээр нь давсаа бага багаар цацах юмуу давстай ус, пиво зэргийг шүршиж амт оруулаарай. -Мөн сонгино, сармисаа махандаа хийж бүү дараарай. Хорт хавдар үүсгэх бодис ялгаруулдаг байх нь байна шүү. Харин шарахаас 30 минутын өмнө хийж амтыг нь шингээж болно шүү. -Уксус хийж мах зөөллөх аргыг хэзээ ч бүү сонго!!!-Хусны нүүрс маань нэлээн цогшоод их гал нь намдсаны дараа цогон дээр нь зөөлөн болгоорой. -Дан махаараа шорлог хийгээрэй, ногоо махны болц өөр өөр учраас ногоо нь түрүүлээд түлэгдэх гээд байдаг, ногооны хачир шорлогоо тусад нь болгоод аваарай. Өөр шорлог дарах гоё жор санаанаасаа хуваалцаарай, бусаддаа бас шэйрлэж түгээгээрэй.

Posted by Goodmom on Thursday, July 21, 2016

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах