БНХАУ коронавирусийн тархалтыг нууцалсан хэргээр шүүхэд дуудагдах уу?

БНХАУ-д өнгөрсөн жилийн сүүлчээр коронавирусийн халдвар анхлан тархсан ба эхний долоо хоногуудад тархалтыг нуугаагүй, мэдээллээ нууцлаагүй байсан бол халдвар дэлхийн нийтэд цар тахлын хэмжээнд хүрч, их хэмжээний гарз хохирол амсахгүй байсан гэж үзжээ. Тиймээс .

Манай урд хөрш халдварт вирусийн талаар мэдээлэх, ил тод байдлыг хангах олон улсын хуулинд захирагдах гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан байдаг ч коронавирусийн талаар олон улсад сэрэмжлүүлээгүй, нуун далдлахыг оролдсон хэмээн буруутгагдаж байна. Тиймээс Хятадын Засгийн газрын эсрэг олон улсын хуулийн фирмүүд шүүхэд хандахаар зэхэж эхэлжээ.

Их Британийн Өмнөд Хэмптоны их сургуулийн энэ сард хийсэн судалгаагаар хэрэв Хятадын эрх баригчид арай эрт буюу ердөө гурван долоо хоногийн өмнө арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол коронавирусийн тархалтын хүрээ хамаагүй бага буюу одоо байгаа тооноос 95 хувиар бага байх байсан гэдгийг тайлбарлажээ.

Он цагийн дарааллаас харвал 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхний өвчтөнд сэжиг бүхий шинж тэмдэг илэрсэн байна. Үүнээс хойш зургаа хоногийн дараа Уханийн эрүүл мэндийн ажилтнууд нийтлэг ханиадны шинж тэмдэг бүхий нууцлаг өвчлөл болон зэрлэг амьтны зах хоорондоо холбоотой байж болзошгүй гэдгийг ажиглажээ. Улмаар 12 дугаар сарын 27-ны өдөр шинэ төрлийн вирусийн талаар мэдэгдэж, Уханийн хоёр эмч Сарс-тай ижил төрлийн вирусийн талаар Wechat группт мэдээлэл тавьсан хэргээр Коммунист намаас донгодуулсан байдаг.

Үүнээс хойш Хятадын эрх баригчид халдвар хүнээс хүнд дамжсан гэдэг нь нотолгоогүй хэмээн мэдэгдэж байсантай зэрэгцэн Хятадын хилийн орчимд тохиолдлууд зугуухан илэрч байв. Удалгүй Уханиас АНУ-д ирсэн иргэнээс коронавирус илэрчээ. Нэгдүгээр сарын 18-ны өдөр Хятадын цагаан сарын баяр эхэлж Уханьд баярын цугларалт болж олон арван мянган иргэн нэг дор цугласан нь халдварын тархалтыг огцом нэмсэн юм.

Тархалт хяналтаас гарсны дараа л Ухань болон бусад гурван хотод хорио цээр тогтоож, хөл хорьсон боловч бусад мужид цагаан сарын баярыг хэвийн тэмдэглэжээ. Гадны зарим лабораторид өвчтөнүүдээс авсан дээжид шинжилгээ хийж Хятадын Засгийн газарт нэгдүгээр сарын 3-ны өдөр халдварт тахлын талаар сэрэмжлүүлсэн гэж The Sunday Times of London-д нийтэлсэн байна.

.

АНУ болоод дэлхийн бусад орон, байгууллагаас Хятадын Ухань дахь амьтны захаас гаралтай гэж үзсэн коронавирусийн гарал үүслийг судлах, шалган мөрдөн хүсэлт тавьсан боловч Бээжингээс татгалзсан юм. Учир нь Бээжин алдаа гаргасан, буруу алхам хийсэн гэдгээ нуухыг оролдож байна гэж үзэв.

ЭХ СУРВАЛЖ: LIVETV.MN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах