Бээжин хотноо Монгол улсын соёлын өдрүүд болно

Энэ жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан Монголын соёлын өдрүүдийг арванхоёрдугаар сарын 1-3-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулахаар болжээ.

Уг өдрүүдээр фото зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолт болох юм байна. Энэ асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр тус улсад айлчлах үеэр хөндөж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах