Б.Баярмагнайг ТЕГ-аас дуудсан уу?

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Бэлтгэл Хошууч Генерал Б.Баярмагнай тэмцлийн ажлаа удаан хугацаанд орхиж байгаагаа мэдэгдлээ.
    Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын Үндэсний Фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхөддөө баярлалаа” хэмээн бичсэн байна.
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гарагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг зохион байгуулсан. Уг жагсаалаас 2 хоногийн дараа тус фронтын тэргүүн ийнхүү мэдэгдэл хийжээ. 
 Б.Баярмагнайг тагнуулын ерөнхий газраас дуудсан байж магадгүй хэмээн албан бус эх сурвалж хэлжээ.Тэрээр одоохондоо ямар нэгэн албан мэдэгдэл хийгээгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах