Б.Баярсайхан: Би үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ажиллах үеэрээ цэргийн дүрэмт хувцас өмсөж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгсөн тухай тайлбар бүхий зургаа өөрийн цахим хуудаст нийтэлсэн нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Шинэхэн гишүүн олон нийтийн энэ шүүмжлэлд өөрийн инстаграмм хуудсаар дамжуулан хариулт өгсөн бололтой.

“1998 оноос хойш мөрдөгдөж буй Дайчилгааны тухай хуулийн дагуу 3.1.3 “дайчилгааны сургалт” гэж төрийн удирдах албан тушаалтны бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэлийн сургалт байдаг. ТНБД аар ажиллаж байхдаа тус сургалтад сууж, эх оронд минь онцгой нөхцөл байдал үүсвэл салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа би” хэмээн нийтэлжээ…

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах