Нийслэл, дүүрэг, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд анх удаа улс төрийн гуравдагч хүчнээс суудал авч, хяналт тавих, шинэ дуу хоолой болох хэмжээний амжилт гаргасан нь энэ удаагийн сонгуулийн түүхэн онцлог болсон. Тэгвэл ХҮН-ын дарга Б.Найдалаа сонгуулийн дүн албан ёсоор зарласнаас хйош анхлан өчигдөр орой сонгогчдодоо хандаж мэдэгдэл хийлээ. Түүний өөрийн твиттер хуудсандаа бичсэнийг бүрхэн эхээр нь дамжуулж байна.

“Хөдөлмөрийн Үндэсний Намын багийг тууштай дэмжиж, бидэнд саналаа өгсөн бүх хүнд гүнээ талархая! Таны надад болон миний нөхдөд өгсөн санал үхээгүй, орхигдоогүй гэдэгт итгэлтэй байгаарай. Та бид хамтдаа Монголын улс төрийн түүхэнд тод үлдэх хөдөлгөөнийг эрчилсээр, нэг хэсэг нь болсоор байгаа шүү. 

Миний хувьд Чингэлтэй Дүүрэгт өрсөлдөж, НИТХ-д сонгогдож чадсангүй, харин Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдов. Дэмжигчид аажим боловч баттай өсөн тэлж байна. Ирц муу ч хүмүүсийн дунджаар 37% нь дэмжиж саналаа өгсөн. Ялангуяа 1-6 хорооны иргэд 50% хүртэл дэмжиж, энэ хороодод дандаа 1-р байраар жагслаа.Баярлалаа.

ХҮН Нийслэлд гурав, дүүргүүдэд 12 суудалтай боллоо. Бид Нийслэл, дүүргийн хурал гэж юу байдаг, төлөөлөгч нь яаж ажиллаж болохыг шинээр нээж харуулна аа! Улс/т гуравдагч хүчин нийслэл дүүрэг орон нутгийн сонгуульд ингэж өргөн фронтоор оролцож, амжилт гаргаж байсан түүх байдаггүй.

 

Мэдээ илгээх

Онлайн туслах