ГАР УТАС ДЭЛБЭРЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАР ТАСАРЧЭЭ

Гадны улс орнуудад цэнэглэж буй утас дэлбэрч хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан талаар бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж, үзэж байсан билээ.  Гэтэл гар утсыг цэнэглээгүй халаасанд байх үед дэлбэрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг сумын нэгдүгээр багт гар утас дэлбэрч нэг иргэн хүнд гэмтсэн хэрэг гарсан байна. Уг хэрэг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр гарсан бөгөөд “АОВРОРУ ХХК”-ны ажилтаны энгэрийн халаасанд байсан “САМСУНГ” гранд загварын утас дэлбэрчээ. Утас дэлбэрснээс үүдэн иргэн М-ийн  цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг тасарсан байна. Мэдээллийн мөрөөр хэргийн газарт очиж ажилласан цагдаагийн мөрдөгч нар шатсан утсыг хураан авч хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн цахилгааны аюулгүй байдлыг хангах, өдөр бүр хэрэглэдэг гар утас, цэнэглэгч зэрэг эд хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон аюулгүйг байнга хянаж, шалгаж байхыг анхааруулж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах