Гар утас илрүүлдэг замын камер ашиглаж эхэллээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид зам тээврийн ослыг бууруулах зорилгоор өчигдрөөс авто замд гар утас таньдаг камер ажиллуулж эхэлжээ. Энэхүү камер нь өдөр, шөнө, цаг агаарын ямар ч нөхцөлд жолооч жолооны ард гар утас хэрэглэж байгаа эсэхийг илрүүлэх гэнэ.

2018 онд 354 хүн зам тээврийн ослоор амиа алдсан бол энэ онд 329 хүн хорвоог орхижээ

Дэлхийд анх удаа хэрэглээнд нэвтрүүлсэн энэхүү камерын тусламжтай мужийн захиргаа хоёр жилийн дотор буюу 2021 он гэхэд ослоор амиа алдагсдын тоог 30 хувиар бууруулах зорилго тавьжээ.

Энэхүү камер нь хиймэл оюун ухааны тусламжтай гар утсыг илрүүлэх бөгөөд энэ оны эхээр уг системийг туршиж үзэхэд 100 мянга гаруй зөрчил илрүүлжээ.

Шинэ Өмнөд Уэльс мужид машин жолоодонгоо зөвхөн спикерээр ярихыг зөвшөөрдөг бол дүрсээр ярих, нийгмийн сүлжээнд орох, зураг авахыг хориглодог байна.

Статистикийн мэдээллээр тус мужид 2018 онд 354 хүн зам тээврийн ослоор амиа алдсан бол энэ онд 329 хүн хорвоог орхижээ.

Уг системийг нэвтрүүлж эхэлснээс хойш эхний гурван сард сануулах бичиг илгээх бол үүний дараа 344 ам.долларын торгууль, сургуулийн бүсэд гар утас жолооны ард ашигласан тохиолдолд 457 ам.долларын торгууль ногдуулж, жолооч торгуулийн оноо авах юм.

Эх сурвалж: Guardian, CNN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах