ГОЁ МЭДЭЭ: Б.Жамбалбаярням хүү дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Ой тогтоолтын ДАШТ БНХАУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монгол тамирчид 20 медаль хүртсэн.  Тэднээс Азийн мастер Батбямбын Жамбалбаярням дэлхийн дээд амжилт шинэчлэв. Тэрбээр “зураг” төрлийн бага насны ангилалд таван минутад 333 зураг тогтоосноос дэлхийн дээд амжилтын эзэн болсон байна.

 Тэмцээний тухайд: БНХАУ-ын Жухай хотод энэ сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний хооронд Олон улсын ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн мөн Үхань хотод 12 сарын 04-нөөс 12 сарын 08-ны хооронд Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй 28 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнүүдэд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 10-20 насны 16 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Тус тэмцээнд 20 орны 500 гаруй шилдэг тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч:
ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж,
ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:
1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав /2015 оны Өсвөрийн дэлхийн аварга/
4. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн дэлхийн аварга/
5. Их Мастер Б.Лхагвадорж /2019 оны насанд хүрэгчдийн азийн аварга/
6. ОУ-ын Мастер Г.Солонго
7. ОУ-ын Мастер Г.Мянганбаяр
8. ОУ-ын Мастер У.Солонго
9. ОУ-ын Мастер Т.Тэнүүн
10. ОУ-ын Мастер С.Марал
11. Азийн Мастер Б.Энхбаясгалан
12. Азийн Мастер Ш.Наранбат
13. Азийн Мастер Б.Жамбалбаярням
14. Азийн Мастер А.Должин
15. Г.Энхсаруул
16. Б.Эрмүүнболд

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах