Гоё мэдээ: Гэр бүлээрээ амралтын өдрөө хамгийн хямдаар өнгөрөөе

1. Ууланд гарах 

өвлийн богд уул зурган илэрцүүд

Амралтын өдөр бүрээр цанын баз орох нь олон гишүүнтэй  гэр бүлийн хувьд ёстой л санхүүгийн”алуур” болно. Тиймээс хоол, цайгаа бэлдээд, модон эсвэл гялгар чаргаа аваад Нисэх, Морингийн даваа, Биод ойрхон ууланд гарахад л хангалттай.  Эрүүл агаартай , хэт олон хүнгүй, дураараа орилж ,зураг авч болно бас аваар осол багатай.

2 Кино сангаас кино үзэх

Холбоотой Зураг

Айл бүх гэртээ кабелийн сувагтай болон энэ үед та заавал кино театр орж их мөнгө үрэх шаардлагагүй. Та амралтын өлрөөрөө гэр бүлийн инээдмийн кино хамгийн ихдээ 6000 төгрөгөөр худалдаж аваад гэр бүлээрээ үзэх боломжтой. Хэрэв хүүхдүүд тань попкорн нэхээд байвал CU-д зардаг халаадаг попкорн /1500төгрөг/ авч өгөхөд л хангалттай .  Эхнэртээ шоколад авахаа мартваа.

3. Спорт клубүүдээр үйлчлүүлэх

Манай улсад спортоор хичээллэх боломжтой газрууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Хэрэв та сайн судалж чадвал кино үзэж, хоолонд орохоос нэг дахин хямдаар спортоор хичээллэх боломжтой  газрууд олон байдаг бөгөөд нэг өдөр дасгал хийж өнгөрөх нь хэн хэндээ ашигтай.

4. Зургийн цомог хийх

Сүүлийн үед хүмүүс өөрсдийн зургаа гар утас болон компьютерт хадгалах нь түгээмэл болсон. Гэхдээ таны утас алдагдах, компьютер чинь гацаж, эвдрэх тохиолдолд таны бүх дурсамж байхгүй болно гэж бодохоор харамсалтай. Тиймээс зургийн цомог бүтээхийг ажил хэрэг болгоод амралтын өдрөөр амжуулаарай. Эсвэл унтлагын аль нэг өрөөнийхөө ханыг гэр бүлийг зургийн цомгоор чимж болно шүү дээ. Ингэхдээ кардонон цаас, өнгийн цаас болон бусад гар доорх материал ашиглан хөөрхөн охидоороо санааг нь гаруулан хамтран хийгээрээ. Зөвхөн гэр бүлийн тань нандин дурсамж хадгалах зургийн цомог тийм үнэтэй байх шаардлагагүй  доторх дурсамжууд л үнэтэй шүү дээ.

Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байх нь танд ирэх аз жаргалын ихэнх хувийг бүрдүүлж өгдөг учраас өдөр бүхнийг өнөөдрөөр хайрлаарай.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах