ГОЁ МЭДЭЭ: Нийслэл “Франц” гудамжтай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ирэх жил Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөө гарч, эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Хоёр орны соёлын харилцааг эрчимжүүлэх ажил эрчимтэй явж байна. Үүний нэг жишээг дурьдвал “Соёлын дурсгалт өв, хадны зургийг олон улсад сурталчлах” төслийн хүрээнд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзнаа толилуулахаар нийслэлийн уран бүтээлчид маргааш Парис хотыг зорих гэж байгаад баяртай байна” гэв .

Мөн Улаанбаатар хотноо Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж байгуулагдахаар болж зураг төсөл хэрэгжиж эхэлснийг дуулгав.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах