ГОЁ МЭДЭЭ: 85 настай Ц.Раднаа гуай Ази тивийн аварга боллоо

Малайз Улсын Саравак мужийн Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-6-ны хооронд үргэлжилж буй. Тус тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчид оролцож буйгаас манай улсын тамирчин 85 настай Ц.Раднаа гуай 400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар Ази тивийн аварга болж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Өмнө нь энэ рекордыг Япон Улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ-ын Rugao хотод болсон ААШТ-д 1.31.94 минут гүйснээр эзэмшиж байжээ. Ахмад тамирчин Ц.Раднаа гуай маргааш 200 метрт гүйх аж.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах