Гурван өдрийн дотор уушгиа бүрэн цэвэрлэх арга

Тамхи татдаг хүмүүс эрүүл мэндээ, энэ сайхан биеэ “сайн дураар” хордуулж байгаа гэдгээ мэддэг ч, түүнийгээ барагтай л бол зогсоож чаддаггүй. Тамхи татах хооронд тархины цусан хангамж суларч, манаран, уушгинд очих агаарын хэмжээ никотиноор дүүрэн хорт утаагаар солигдож, түүнчлэн шүд шарлан өнгөө алдаж, амны хөндийн эрүүл ахуй асар их хэмжээгээр алдагдаж байдаг.

Дээрээс нь агаарын бохирдол ихтэй манайх шиг улс оронд эрүүл уушигтай хүн гэж бараг л байхаа больжээ. Тиймээс та бүхэнд гуравхан өдрийн дотор хэрхэн уушгаа цэвэрлэх тухай үнэт мэдээллийг хүргэж байна.

1. Та уушгиа цэвэрлэхээр шийдсэн бол энхний өдрөөс эхэлж, унтахынхаа өмнө 1 аяга ногоон цай ууна. Энэ нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулах тустай.

Should You Be Drinking Green Tea? - Salad Menu

2. Өглөөний цайныхаа дараа 300 мл усанд 2 бүтэн лимоны шүүсийг шахаж ууна.

Putting Lemon Juice on My Face Helped Clear Up My Acne - Using Lemon Juice  for Acne

3. Мөн 300 мл усанд ханборгоцой жимсийг хандалж ууна. Энэ нь байгалийн антиоксидантуудыг агуулж, амьсгалын замыг цэвэршүүлж байдаг.

Did you know about these 10 magical benefits of pineapple juice? | The  Times of India

4. Өглөөний цайнаас үдийн цай хүртэл хүнд хоол идэхгүй бөгөөд энэ хоорондоо 300 мл цэвэр луувангийн шүүс ууна. Луувангийн шүүс нь 3 өдрийн турш цусны эргэлтийг мэдэгдэхүйц сайжруулж, биеийн тамир тэнхээг сэргээж, арьсыг өнгөлөг болгодог.

The Magic Behind Carrot Juice | Health, Wellness, & Fitness Blog | Om'echaye

5. Үдийн цайны үеэрээ калигаар баялаг уух зүйлс хэрэглээрэй. Үүнд тараг, сүү, бананы нухаш, хатаасан чангаанзны шүүс зэрэг орно. Харин үдэш, унтахын өмнө 400 мл аньсны шүүс ууна. Энэ нь уушгины хатгаа болон бусад амьсгалын замын халдварт өвчин тусахаас найдвартай хамгаална.

6 incredible benefits of drinking cow's milk - Times of India

6. Үүнийхээ хажуугаар идэвхитэй дасгал хөдөлгөөнийг цэвэр агаартай хослуулаарай

Five ways to run faster on fat | Dr. Phil Maffetone

. Биед хуримтлагдсан хорт бодисууд хөлсөөр дамжиж гардаг тул орой бүр унтахын өмнө 20 минут халуун ваннтай усанд орох нь зүйтэй.

Усанд зөв орох нь өвчнөөс хамгаалах хамгийн сайн арга

 

8. 2-3 амны халбага содатай буцалсан халуун усанд хоолойгоо утна. Салхи авахуулахгүйн тулд дээгүүрээ хөнжлөөр бүтээгээрэй.

Таны хоолой хөндүүрлээд байна уу? - Үндэсний мэдээллийн портал сайт -  mongolcom.mn

3 өдрийн турш эдгээрийг давтан хийх бөгөөд, ямар ч хүнд хоол идэхгүй. 4 дэх өдрөөс бага багаар хоолны дэглэмээ өөрчилж, хэвийн дэглэмдээ орж болно. Гэхдээ цаашид аль болох жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийн зэрэгцээ, тамхиа багасгаж, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хайрлаарай.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах