Далай ламын Мянганы сургааль

1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг дагуулж
явдгийг сана.

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх,
өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь
заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү
сүйтгэ.

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах
алхмыг хийж бай.

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ
цэнийг бүү алд.

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн
сайн хариулт гэдгийг сана.

10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас
ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.

11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур
амьсгал тань, таны амьдралын тулгуур, суурь мөн.

12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь
мөнхийн алдарыг олох зам юм.

13. Газар дэлхийтэй эелдэг харьц.

14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч.

15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн
бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр
тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.

16. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь
өөрийнхөө амжилтыг дүгнэ.

Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай
ламын айлдсан сургааль үгс болой

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах