Далай ламын хойд дүрийг зарлав

ДАЛАЙ ЛАМЫН ХОЁР ХОЙД ДҮР БАЙДАГ БӨГӨӨД ХЭН НЬ ЖИНХЭНЭ
ГЭДЭГ НЬ ОДООГ ХҮРТЭЛ ТОДОРХОЙГҮЙ БАЙДАГ АЖЭЭ

Панчен лам нь Гэлуг уламжлалын хамгийн чухал хүмүүсийн нэг бөгөөд буддын шашны оюун санааны төлөөлөл, эрх мэдлийн хувьд Далай ламын дараа орох чухал байр суурь билээ. Тиймээс БНХАУ-ын эрх баригчид Панчен ламын хойд дүрийг тодруулсан явдлыг тухайн үед шууд эрс эсэргүүцэж, таван настай Жанцанноров гэх Хятад хүү буюу өөрсдийн хүнийг XI Панчен ламд өргөмжилсөн юм.

Ийнхүү Панчен ламын хоёр хойд дүр тодорсон бөгөөд хэн нь жинхэнэ XI Панчен лам болох талаарх маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилдэг. Мөн Далай ламын тодруулсан Гэдүн Чэки Ньима хүү ор сураггүй алга болсон явдлыг Хятадын Коммунист намын эрх баригчидтай холбон тайлбарладаг. Тухайн үед Төвдийн ард түмэн Бээжингийн эрх баригчид Далай ламын тодруулсан Панчен ламын хойд дүрийг эрс эсэргүүцэж, өөрсдийн хүнийг XI Панчен ламд өргөмжилсөн явдалд маш ихээр дургуйцэж байсан юм.

Ажиглагчид Хятадын эрх баригчид Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч XIV Далай ламын эсрэг сөрөг хүчин бий болгох зорилгоор Жанцанноров буюу Норбу ламыг XI Панчен ламд өргөмжилсөн гэж үздэг. Жанцаноровын хувьд өдгөө 30 нас хүрч, сүүлийн жилүүдэд Төвдийн буддын шашны томоохон төлөөллийн дүрээр БНХАУ-ын улс төрийн томоохон хурал, үйл ажиллагаануудад оролцох болсон юм.

ДАЛАЙ ЛАМЫН ЖИНХЭНЭ ХОЙД ДҮР ХААНА БАЙГААГ ӨНГӨРСӨН
МЯГМАР ГАРИГТ БНХАУ ЗАРЛАЖЭЭ

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өнгөрөгч долоо хоногийн мягмар гаригт “Гэдүн Чэки Ньима одоог хүртэл амьд бөгөөд тэрээр их сургуульд сурч боловсрол эзэмшин, ажил хийх болсон. Мөн 31 настай тэрээр өнөөгийн амар тайван амьдралдаа сэтгэл хангалуун байгаа. Тиймээс тэр өөрийг нь болон гэр бүлийг нь түгшээхгүй байхыг хүссэн” гэсэн юм. Үүнээс өмнө 2015 онд Төвд дэх Хятадын албаны хүн 26 настай Гэдүн Чэки Ньима хүү боловсрол эзэмшиж, эрүүл саруул, хэвийн амьдарч байгаа гэж мэдэгдэж байв. Хамгийн гол нь Гэдүн Чэки Ньима өөрийгөө XI Панчен ламаар сонгогдсон гэдгээ мэдэж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Энэтхэгийн Дарамсала дахь Төвдийн Засгийн газраас Гэдүн Чэки Ньимаг алга болсны 25 жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл гаргахдаа “Хятад улс Панчен ламыг хулгайлж, түүний шашны тодорхойлолтыг хүчээр няцаан, хийдэд шавилан сууж буддын ухаан, зан үйлд суралцах шашны эрх чөлөө хийгээд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэжээ.

АНУ-ААС БНХАУ-Д ХАНДАН ТӨВД ИРГЭДИЙН ШАШИН ШҮТЭХ
ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮНДЭТГЭХИЙГ УРИАЛЖЭЭ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНХАУ-д хандан Гэдүн Чэки Ньимаг хавчин гадуурхахыг эсэргүүцэж, Төвд иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэхийг уриалан, түүний байрлаж байгаа газрыг олон нийтэд мэдээлэхийг шаардсан байна.

БНХАУ-ын хийсэн мэдэгдлийн дараа Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн элчин сайд Сэм Браунбэк XI дэх удаагийн Панчен ламыг суллахыг БНХАУ-д анхааруулжээ. Тэрээр чуулганы үеэр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Хятадын эрх баригчдыг Гэдүн Чэки Ньима хүүг суллахыг шаардаж байна. Панчен Ламыг суллаж, хаана байгааг нь дэлхий нийтэд мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр өөрийн үндсэн хууль болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг болно.  Хятад улс дараагийн Далай ламыг томилох эрхийг үргэлжлүүлэн баталгаажуулсаар байгаа нь улс төрийн ашиг сонирхол гэж харагдаж байна” хэмээн хэлжээ.

ДАЛАЙ ЛАМЫН ХОЙТ ДҮРИЙГ ТОДРУУЛАХ АСУУДАЛ ӨНӨӨГ
ХҮРТЭЛ ЭЭДРЭЭТЭЙ БАЙНА

Мөн Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн комиссар “Хятадын Коммунист нам Төвдийн буддизмын өвөрмөц байдлыг арилгахыг оролдож байна” гэж хэлсэн байна.

“Кашаг” гэгддэг Энэтхэгийн хойд хэсэгт байдаг Түвдийн парламент “Хятад улс Панчен ламыг хулгайлж, бидний шашны шинж чанарыг хүчээр үгүйсгэж байгаа нь шашны эрх чөлөөг зөрчиж байгаа төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Харин Түвдийг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж мэдэгдсэн Хятад улсын эрх баригчдын зүгээс “Одоогоор дан ганц залбирал бидэнд хангалттай биш юм. Шашин, энэрэл нигүүлсэл  үнэхээр чухал байсан юм бол бид одоог хүртэл яагаад коронавирустай тэмцэх хэрэгтэй гэж” гэсэн хариуг өгчээ.

Гэдүн Чэки Ньима хүүд тохиолдсон энэхүү үйл явдал нь өдгөө 84 насыг зооглоод буй XIV Далай лам Данзанжамц орчлонгийн жамаар таалал болоход түүний хойд дүрийг хэрхэн тодруулах асуудлыг эргэлзээтэй, ээдрээтэй болгож буй. XIV Далай лам Данзанжамц ч сүүлийн жилүүдэд энэ асуудлыг ихээр хөндөх болсон. Одоо 84 настай тэрээр Төвдийг тусгаар тогтнохыг илүүтэй хүсэж, тус бүс нутагт бие даасан байдлаа хангахыг эрмэлздэг ажээ.

Эх сурвалж: CNN, Times.com, The Indian EXPRESS

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах