“Домогт” чулуун арслангуудаар хот тохижилтын хашааг чимжээ

Байгалийн түүхийн музейн барилгыг нураах үеэр үүдэнд нь байрладаг байсан хоёр чулуун арслангийн хөшөө алга болсон гэх дуулиан дэгдээд байна. Уг хоёр арсланг Богд хааны ордон музей рүү шилжүүлэх шийдвэрийг салбарын сайд нь гаргасан аж. Анх хоёр хөшөө Богдын шар ордны хашааны үүдэнд байрлаж байсан ч 1954 онд эрдэмтэн О.Намнандоржийн зөвлөснөөр тэр үеийн Улсын төв музей, одоогийн нураагдсан Байгалийн түүхийн музейн өмнө байрлуулсан түүхтэй.

                                                                                             БОГД ХААНЫ ШАР ОРДОНД БАЙСАН ХӨШӨӨ

Богд хааны ордон музейн менежер Ц.Гүнчин-Иш: Богд хаан нийслэлд дөрвөн ордонтой байсан. Түүний нэг болох Шар ордны урд арслантай хоёр хөшөө байсан юм. Тэртээ 1930 оны сүүлээр тус ордныг нурааж газар дээр нь Хүүхдийн урлан бүтээх төв, Хүнсний дөрөв зэргийг барьсан гэдэг. Ингээд 1954 онд хөшөөнүүдийг Байгалийн түүхийн музейн урд байрлуулсан юм. Дээрх хоёр хөшөө нь Богд хаанд харьяалагдах хөшөө болохоор Богд хааны ордон музейд шилжүүлэх хүсэлтийг уламжилж, хүсэлтийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан. Гэвч одоог хөшөөнүүдийг манай музей хүлээж аваагүй байна. Хөшөөнүүд Нийслэлийн хот тохижилтын газрын хашаанд байгаа гэх сураг сонссон.

                                                                                   ХАРГАЛЗАН ХАМГААЛАГЧИЙГ ТОМИЛООГҮЙ БАЙГАА ГЭСЭН

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Даваацэрэн: Соёлын биет өвийг зөөвөрлөх журмын дагуу хөшөөг харгалзан хамгаалагч гэж байх ёстой. Нийслэлийн зүгээс “Харгалзан хамгаалагчийг томилоогүй байгаа, тэр болтол өөрийн хашаандаа хадгалж байна” гэсэн тайлбарыг ирүүлсэн. Удахгүй харгалзан хамгаалагчийг томилж Богд хааны ордон музей рүү хөшөөг зөөх байх.

                                                                                                       НИТХ-ААР ШИЙДВЭРЛЭНЭ

Нийслэлийн хот тохижилтын газар: Хөшөөнүүдийг хааш нь, хэзээ шилжүүлэх талаарх шийдвэр одоогоор гараагүй байна. Энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Хөшөөнүүд одоогоор Нийслэлийн хот тохижилтын газрын хашаанд хадгалагдаж байгаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах