Дэд сайдын охиныг хар тамхины хэргээс суллажээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан тухай өчигдөр мэдээлсэн.

Дээрх этгээдүүдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд асны охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.

Тэгвэл мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг саатуулах хугацаа дууссан учир өнөөдөр сэжигтэн Б-г батлан даалтад гаргахаар болж, суллажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах