Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болгожээ

Монгол улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар Ч.Бямбаа нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсныг өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Хэргийг нэхэн сануулбаас, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд “”Рекат” компанийн их замын дээрэмчид болох Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.долларыг хахуульд өгсөн” гэдгээ телевизээр ярьж, баримтаа ч АТГ-т хүлээлгэн өгсөн юм.

Гэвч энэхүү хэрэг бондын зөрчилтэй холбоотой олон сая ам.долларын нэгэн адил Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах