Д.Нямхүү: Хоёр иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө.

“Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТөөс гарч байна. Эдгээр хүмүүст 5 төрлийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан тиймээс бүрэн эдгэрсэн гэж үзэж эмнэлгээс гаргаж байна. Гэхдээ сувилалд тусгаарлагдана.

У.Хүрэлсүх биднийг хүлээн авч уулзсан энэ үеэрээ лабораторийн хүчин чадал нэмэх  үүрэг өгсөн үүний дагуу нэг шугам нээгдэж БНСУ болон БНХАУ-ын  элчин сайдын яамнаас өгсөн төхөөрөмжийг ашиглах шинэ өрөө нээгдлээ. Хятадын элчин сайд 5000 оношлуур хандивласан байгаа.

Улсын хэмжээнд уушгины хатгалгаатай хүмүүст хяналтын шинжилгээ хийж байгаа бөгөөд Дархан Уул аймаг ХӨСҮТтэй тэнцэх хэмжээний лаборатор ашиглалтад орсон байгаа. Ингэснээр бид хүртээмжээ нэмэгдүүлж ажиллах боломжтой болоод байна

Франц иргэний бие сайн байна. Мөн тухайн иргэний ажилладаг “Бадрах энержи” ХӨСҮТ 100 сая төгрөгийн хандив өргөсөн байгаа. Энэ мөнгийг бид сувилагч нартаа цалин дээр нь нэмж олгохоор болоод байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дарханд тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн гээд 222 хүнд шинжилгээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн байна.

Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн гарч гэрийн хяналтад шилжин орлоо.

Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна” гэлээ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах