Д.Сарангэрэл: Урд хөршийн мөнгөтэй иргэдийг сэгсрэх боломж байна


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2020.10.23/ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Визийн хяналтаа чангатгаад хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлбэл урд хөршийн мөнгөтэй иргэдийг сэгсрэх боломж байна, залуучуудын хэлдгээр” гэж  байр сууриа илэрхийлсэн нь шүүмжлэлийн бай болоод байна.

Учир нь олон нийт “Аялал жуулчлалаа хөгжүүлж, эдийн засгаа тэтгэх санаа нь зөв боловч төрийн хүн чуулганы танхимд “сэгсрээд” гэх үг хэллэг хэрэглэх нь зохистой гэж үү. Өөр улсад УИХ-ын гишүүн, сайд нь энэ мэт зохисгүй үг хэлсэн бол наанадаж уучлал гуйна. Харин Монголд таг чиг” гэж шүүмжилж байна. Мөн нэг хэсэг нь “Салбарын сайд нь ийм ойлголт, байр суурьтай байгаа нь Монголд аялал жуулчлал хөгжих яагаа ч үгүйг харууллаа” гэж дүгнэж буй.

Дааганаас унадаггүй, дарвагараас унадаг гэх үг эрх биш сайдын орой руу орж буй байлгүй дээ.

Монгол Улс нь аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар дэлхийн 140 орноос 93-т ордог бол визний нөхцөлөөр 140 орноос 128-д жагсдаг байна. Нэг ёсны виз хүсэхэд маш их хүндрэл чирэгдэл учруулдаг орны тоонд багтаж иржээ.

Иймээс  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа визний нөхцлийг хөнгөвчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарвал эдийн засгаа тэтгэх нэг хөшүүрэг бий болох юм гэсэн саналыг УИХ-ын гишүүд гаргаж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах