Ерөнхийлөгч шинэ парламентын анхдугаар чуулганы  товыг зарлажээ

Өчигдөр Улсын их хурал шинээр сонгогдсон гишүүд гишүүний үнэмлэхээ гардан авч, өмнө их хуралд сууж байгаагүй гишүүд сургалтад суусан билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч шинэ парламентын анхдугаар чуулганы  товыг зарлажээ.

Тодруулбал, өнөөдөр 12.00 цагт анхдугаар чуулганыг хуралдуулах болсон байна. Тиймээс шинэ гишүүд өнөөдөр тангаргаа өргөж, УИХ-ын даргыг томилно. Шинэ парламентын анхдугаар чуулганыг гишүүдийн хамгийн ахмад нь удирдан явуулдаг. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан гишүүн юм. Тиймээс тэрээр анхдугаар чуулганыг удирдан явуулах аж.

Анхны хуралдаан хийсний дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагдана. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр УИХ дахь намын хоёр бүлэгтэй байх нь. Нам, эвсэл найм буюу түүнээс дээш суудал авснаар УИХ-д бүлэг байгуулах эрх үүсдэг. Тэгвэл МАН 62, АН 11 суудал авсан учраас УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг байгуулагдана гэсэн үг. Харин “Та бидний эвсэл”-ээс сонгогдсон С.Ганбаатар “Зөв хүн электорат” эвслээс сонгогдсон Т.Доржханд болон бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг нар ямар нэгэн бүлэгт харьяалагдахгүй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах