Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал эхэллээ

    Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. Түнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны долдугаар сард  нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан билээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг тэрбээр эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг одоо хэлэлцэж байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах