“Женко” клубийн 25 жилийн ойд зориулсан тэмцээн эхэллээ

    Монголын жүдо бөхийн холбооны “Улаанбаатар-2020” есдүгээр сарын цуврал тэмцээнийг “Женко” клуб байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна. Ээлжит “Улаанбаатар-2020” тэмцээн өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг, -78 кг, +78 кг-ийн жингийн барилдаан болж аваргуудаа тодруулна. Монгол Улсын Ерөнхийлөгч, самбо бөхийн 1983 оны дэлхийн аварга, Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, 1990 оны Сайн санааны тоглолтын аварга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Х.Баттуул нар тус клубийн үүсгэн байгуулагчид, гол санхүүжүүлэгчид нь билээ.

Нийтдээ 400 гаруй сая төгрөгийн шагналын сантай энэ тэмцээнд манай улсын бүх шилдэг жүдочид өрсөлдөх бөгөөд тэмцээнийг олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулдаг. “Улаанбаатар-2020” есдүгээр сарын цувралд жин бүрдээ эхний байрт шалгарсан бөхчүүдэд дараах мөнгөн шагнал хүртээх ажээ.

  • 1-р байрт 1,5 сая төгрөг
  • 2-р байрт 1 сая төгрөг
  • 3-р байрт 700 мянган төгрөг

“Женко” клубийн 25 жилийн ойд зориулсан “Улаанбаатар-2020” тэмцээн есдүгээр сарын 17-нд өндөрлөх юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах