Засгийн газар: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны долдугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ.

Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна.

08:36 2020/07/10

Засгийн газрын шинэ гишүүд анхны хурлаа хийнэ

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр 10:00 цагт анхны хуралдаанаа хийх гэж байна.

Өнөөдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. COVID 19  цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх тухай шийдвэр гаргах юм байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны зургаадугаар сарын 30-наас 2020 оны долдугаар сарын 15-ныг хүртэл сунгасан юм.

Энэ хугацаа баяр наадмын амралтын өдөр дуусах тул өнөөдөр сунгах эсэхийг шийдвэрлэх ажээ.

Мөн Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар томилогдсон учир УОК-ын бүрэлдэхүүнийг шинэчлэх нь.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Я.СОДБААТАР
2. “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Я.СОДБААТАР
3. Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
4. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах