Иран улс Дональд Трампыг баривчлах хүсэлт гаргажээ

Ираны хувьсгалт гвардын генерал Кассем Сулейманий үхэлд буруутай 36 хүнийг эрэн сурвалжилж баривчлах шийдвэрийг Засгийн газар гаргаж, олон улсын эрэн сурвалжлах цагдаа Интерполоос тусламж хүсчээ. Эдгээр эрэн сурвалжилж баривчлах хүмүүсийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп багтсаныг Тегераны прокурор Али Алкасимехр мэдэгдсэн байна.

Кудсын хүчнийг командалж байсан генерал Сулейманийг энэ жилийн нэгдүгээр сарын 3-ны өдөр Иракийн нийслэл Багдад хотын нисэх буудлын ойролцоо агаараас дайрч устгасан юм. Түүнийг Ойрхи Дорнод дахь Америкийн хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулж, дайралт хийсэн хэмээн буруутгасан билээ.

Энэ явдал Европ тивд түгшүүр авчирсан бол америкчууд Ирак дахь Ираны сүүдрийг сулруулах сайн талтай гэж үзжээ. Баривчлах шаардлагыг Иран дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Брайн Хүк хүчингүй гэж үзэн үл ойшоож буйгаа илэрхийлсэн байна.

Харин.

АНУ-ын зүгээс Иракийн ард иргэд Ираны угшилтай тогтолцоог хүчтэй эсэргүүцэх болсон тул дайралтыг зохион байгуулсан хэмээн байр сууриа хамгаалсан байна.

Эх сурвалж: The Guardian

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах