Иргэдийн 70 хувь нь төрдөө сэтгэл хангалуун бус байна

      Монголын Үндэсний фронт болон Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн хамтран “Эх орон дуудаж байна” тайван жагсаалыг төв талбайд зохион байгуулж байна.

    “Жагсаалд нийт 10 мянган иргэд оролцоно хэмээн тооцоолсон бөгөөд Монгол улсын их хурлыг тарааж, үндсэн хуульд заасны дагуу ард иргэдэд төрийн эрхийг өгөх ёстой гэсэн шаардлага хүргүүлж ард иргэд сэтгэл нэгдэн тайван жагсаал хийж байна, цаашид зүгээр сууж чадахгүй” хэмээн зохион байгуулагч Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөны тэргүүн А.Эрдэнэбаяр ярьлаа.

    “Эх орон дуудаж байна” жагсаал  товолсон  11:00 цагаас төв талбай дээр Төрийн дуулал эгшиглүүлэн эхэллээ. жагсаалыг нээж МҮФ-ын дарга бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай, Бэлтгэл Бригадын генерал  З.Болдбаатар болон тбб-уудын тэргүүд, иргэдийн төлөөлөл үг хэллээ.

   “Судлаач нарын хэлж  байгаагаар ард түмний 70 хувь нь одоогийн төр болон төрийн түшээдэд сэтгэл хангалуун бус төрдөө итгэх итгэл үнэмшил үгүй болсон гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мөн Монголчууд энэ их сайхан баян тансаг эх орныхоо эзэн нь болж чадахгүй, ядуурч байна. 1962 онд НҮБ 1803 гэсэн тогтоол гаргаж “Баялагийн эзэн орны ард иргэд өмчийнхөө дийлэнх хувийг эзэмших эрхтэй” хэмээн заасан тогтоол байдаг. Гэтэл манайх НҮБ-гишүүн орон атлаа уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй, ард иргэддээ эх орны баялаг хүртээхгүй, иргэд ядуурч байна” хэмээн Ардын хурлын депутат асан н.Гомбосүрэн хэллээ.

     “Монголын үндэсний фронт” нь Монгол Улсын төр, нийгэм, эдийн засаг гүн хямралд орж, тогтолцооны гажуудал, мухардалд орсноор “Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал бий болсон” хэмээн дүгнэж байгаа аж. Энэхүү нөхцөл байдлыг үүсгэсэн гол хүмүүс бол 1992 оноос ээлжлэн төрийн эрх мэдлийг тасралтгүй барьсан МАН, АН-ын албан тушаалтнууд гэж үзэж байгаа юм. Мөн төрийн нэр барин ард түмний хөрөнгөнөөс хувьдаа завших, шүүхийн байгууллагын хараат бус байдлыг алдагдуулж, баялгийн шударга бус хуваарилалтыг бий болгож байна гэж үзжээ.

       МҮФронт уг жагсаалыг 11 сарын 7-ны өдөр буюу өчигдөр хийхээр төлөвлөж зар тараасан байсан ч Нийслэлийн засаг даргын тамгийн гараас Чингисийн талбайд Төрийн дээд арга хэмжээтэй тул 11дүгээр сарын 8-ны  өдөр жагсаалаа зохион байгуулахыг санал болгосон бичиг ирүүлснээр жагсаал нэг өдрөөр хойшилсон билээ.

      Зохион байгуулагч МҮФ-ын тэргүүн Бэлтгэл генерал Б.Баярмагнай ” Жагсаал цуглаан, арга хэмжээ зохион байгуулах тухай бичгийг  товолсон хугацаанаас гурав хоногийн өмнө засаг даргад танилцуулдаг гэтэл бидний жагсаалыг хойшлуулсан тухай урд өдөр нь мэдэгдсэн нь  бидний эрч хүчийг сулруулах гэсэн нэг үйлдэл өчигдөр ирсэн иргэд өнөөдөр ирэхгүй, орон нутгаас ирсэн иргэд буцаад явчихсан иргэдийн тоо цөөрсөн байх магадлалтай” гэлээ.

Жагсаал өнөөдрийн 18 цаг хүртэл Чингисийн талбайн урд хэсэгт зохион байгуулагдана.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах