Ирэх даваа гарагаас 35 чиглэлд сургуулийн автобус үйлчилнэ

      Есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн сургуулийн автобус үйлчилж эхэлнэ.

Ингэхдээ 31 сургуульд 40 сургуулийн автобусыг 35 чиглэлд явуулахаар болсон талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Дээрх сургуулиудад сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргах мэдээлэл болон зохион байгуулалтыг хийж дууссан байна.

Мөн 200 хүүхдийн автобусыг нэмж авахаар болсон бөгөөд эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сард ирэх юм байна.

Бид сургуулийн автобус үйлчлэх 35 чиглэлийг эргэн мэдээлэх болно.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах