Итали түмний МЭРГЭН СУРГААЛИУД

Итали- энэ бол зөвхөн Европын соёл иргэншлийн өлгий биш, сэргэн мандалтын үеийн суутнуудын эх орон, гутал хэлбэртэй хойг, бас ард түмний мэргэн ухааны эх ундарга юм. Газар дундын тэнгисийн эрэг дээр гайхамшигтай, амьдралд хайртай, сэтгэл хөдлөл ихтэй, дарсанд бас гоо үзэсгэлэнд дурлагч, урт насалдаг хүмүүс амьдардаг. Тэднээс сурах юм их.

Тоглоом дуусахад шатрын ноён, хүү хоёр нэг хайрцганд ордог


Өш хонзон – энэ бол хүйтнээр нь иддэг хоол


Зуун жил хонь шиг амьдарснаас нэг өдөр арслан шиг амьдарЗочид яг загас шиг, гурван өдрийн дараа үнэртэж эхэлдэг


Бурхан минь, намайг найз нараас минь хамгаалж хайрла, дайснаа би өөрөө аргалчихна


Өөрийгөө таньсан хүн бүх дэлхийг ойлгоно


Хэрвээ чи хүсвэл болохгүй зүйл гэж байхгүй


Хүмүүсийн яриагаар хүнийг бүү дүгнэ


Дарс, нөхөрлөл хоёр урт хугацаанд үнэ цэнэтэй болдог


Заримдаа тэнэгүүдийг тэвчих нь дээр. Тэдэнтэй маргаад хэрэггүй


Ялагдаж байгаа дайсан хамгийн аюултай


Эмэгтэй хүнтэй маргах хоёр л арга бий. Гэхдээ аль нь ч бүтэлтэй биш.


Сайхан сэтгэлгүй гоо үзэсгэлэн, үлбэгэр дарс шиг


Илжиг болж төрсөн л бол морь болж үхэхгүй


Хийсэн зүйлээ дахиж хийх шиг муу ажил байхгүй


Өөрийгөө үнэлүүлэхийг хүсвэл үхэх хэрэгтэй


Хэн ч ганцаар байхыг хүсдэггүй, бүр диваажинд ч байсан


Эмэгтэйчүүдээс бусдыг Бурхан өгдөг


Хайр, Гал, Ханиад гурвыг хүмүүсээс нуух боломжгүй


Дурлалын дайнаас гарсан нь ялдаг


Мөнгөтэй болох хангалттай биш, түүнийг зарцуулж сурах нь чухал


Урт наслахын үндэс – удаан хөгшрөлт


Нүүр чинь халтартсаныг зөвхөн жинхэнэ найз хэлж өгдөг


Асуудал чамаар оролдоогүй байхад асуудлаар бүү оролд


Дэлхий, тэвчээртэй хүмүүсийн гарт байдаг


Голын гүнийг хоёр хөлөөрөө шалгаж хэрэггүй


Бурхан чимээгүй байгаа нэгэнтэй ярилцах дуртай


Чиний хувь тавиланг хэн ч булааж чадахгүй

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах