Кето хооллолтод гаргадаг 10 алдаа

Кето дэглэм барьдаг иргэдийн жин хасагдахгүй байх тохиолдол их байдаг. Тэгвэл дараах шалтгаануудаас үүдэн жин хасагдахгүй байх магадлалтай гэнэ. 
        Өөх тосоо хангалттай идэхгүй байх
Кето хооллолт нь бага нүүрс ус авахаас гадна өөх тосоо өндрөөр авдаг. Таны өдөрт авч буй илчлэгийн 75% нь эрүүл өөх тос, 20% нь уураг, 5% нь нүүрс уснаас бүрдэнэ. Хэрвээ таны идсэн өөх тосны хэмжээ хангалттай (зохих хэмжээндээ) бол таны нүүрс ус идэх хүсэл багасдаг. Ингэснээр та кетосисдоо байж хуримтлагдсан өөх тосоо шатааж чадна.
2. Хэт их уураг идэх
Кето хооллолт эхлүүлж байгаа хүмүүсийн түгээмэл алдаануудын нэг бол өдөрт авах уургийн хэмжээг ихдүүлэх явдал байдаг. Илүүдэл уураг нь биенд глюконеогенез гэж нэрлэгдэх цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг (глюконеогенез нь маш удаан шимэгддэг). Ингэснээр кетосисоос гарч өөхөө шатааж чадахгүй. Мөн үүнээс гадна бөөр, элэг зэрэг дотор эрхтэнд сөргөөр нөлөөлдөг.
3. Илчлэгээ ихдүүлэх
Кето хооллолтонд хангалттай өөх тос авч байгаа нөхцөлд хүссэн хэмжээгээрээ идэж болдог гэж сонсож байсан байх. Энэ нь алдаатай ойлголт юм. Эрүүл өөх тос нь таны хоолны ихэнх хувийг бүрдүүлэх ёстой боловч та шатааж (зарцуулж) байгаа илчлэгээсээ илүү их илчлэгтэй хоол идвэл илүүдэл илчлэг нь таны биед өөх болж хуримтлагдана.
Image result for кето хоол
4. Хангалттай ус уухгүй байх
Ус нь биемахбодийн бүх зүйл, ялангуяа жин хасахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та хангалттай хэмжээний ус уухгүй бол бодисын солилцоо удааширч жин хасах үйл явц зогсонги байдалд ордог. Өдөрт багадаа 8 аяга ус уух нь биенд шим тэжээлийг тараах, хорт бодисыг гадагшлуулах мөн өөхийг шатаадахад тусалдаг. Хэрвээ та кето хооллолтыг эхэлж байгаа бол нүүрс усны хэмжээ багассанаар биен дэх шингэнээ ихээр алддаг иймээс илүү их ус уух хэрэгтэй болж магадгүй.
5. Электролитоо нөхөхгүй байх
Ихэнх хүмүүст кето хооллолтыг анх эхэлж байхад нь ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг (үүнийг Keto Flu гэдэг). Кето флү нь дараах 2 шалтгааны улмаас үүсдэг. (1) Хүний бие нь нүүрс усаа шатаадаг байдлаа өөхөө шатаадаг болгон солиход тархинд энерги багассанаар толгой эргэх, толгой өвдөх болон бие сульддаг. (2) Кето хооллож эхлэх үед энгийн үеэс илүү их давтамжтай шээдэг. Ингэснээр шээсээр дамжин электролит багасдаг байна. Иймээс натри, кали, магнигаар баялаг хүнс (нэмэлт бүтээгдэхүүн) хэрэглэх хэрэгтэй.
6. Хэт их сүү, цагаан идээ идэх
Зарим хүмүүст сүү, цагаан идээ нь хөөнгө үүсгэх эхлэл болж жин хасахад сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна уургийн агууламж өндөр байдаг. Сүүн бүтээгдэхүүн нь хосолсон төрлийн хүнс ба өөх тос, уураг, нүүрс ус (байгалийн гаралтай сүүний чихэр)-ыг агуулдаг. Жишээ нь: та өөх тосоо хангалттай хэмжэээнд авахын тулд кето хооллолтонд зөвшөөрөх бяслагийг өдрийн турш идэхэд өөх тосноос гадна уураг, нүүрс ус ихээр авна гэсэн үг. Зарим хүмүүс цагаан идээг кетод хэрэглэхэд зүгээр гэдэг боловч зохистой хэрэглэх
хэрэгтэй.
Image result for кето хоол
7. Хэт их кето амттан идэх
Цэвэр нүүрс ус = Нийт нүүрс ус – Эслэг – Sugar Alcohols

Зарим хүмүүс кето амттан, жигнэмэг, бялууны цэвэр нүүрс усны хэмжээ бага, сахар орлуулагчтай учир идэхэд болно гэж боддог. Гэвч энэ нь (1) маш их илчлэгтэй, (2) тогтмол амттан идэх нь нүүрс ус агуулсан хоол идэх хүслийг нэмэгдүүлдэг. Тиймээс кето амттан нь таны үндсэн хоол биш учраас хааяа идэх нь зохимжтой.

8. Хэт их амны зугаа (зууш, snack) идэх
Кето хооллолтонд зөвшөөрөгдөх маш их амны зугаа байдаг. Жишээ нь: самар, үр тариа, бяслаг, авокадо гэх мэт. Хэдийгээр амны зугаа идэх нь хялбар юм шиг боловч өдөрт шатаах ёстой өөхөнд нэмэгддэг. Тиймээс хоол хооронд өлсөж байх үедээ л идэхгүй бол биенд өөх болон хуримтлагдана.
9. Мэдэхгүйгээр далд хэлбэрийн нүүрс ус идэх
Цэвэр нүүрс усны хэмжээ нь бага байдаг маш их бүтээгдэхүүн байдаг. Далд хэлбэрийн нүүрс ус нь хоол амтлагч, соус болон салад амтлагч (кетчуп, улаан лоолийн соус)-д агуулагддаг. Хоол, хүнс авахдаа хүнсний шим тэжээл (nutrition)-ийг тогтмол шалгаж хэвшээрэй. Энэ нь их хугацаа зарцуулахгүй.
10. Хангалттай унтахгүй байх
Хангалттай унтах нь жин хасахад чухал үүрэгтэй. Нойргүйтэх, унтаж чадахгүй байснаар бие стрессд ордог бөгөөд бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг. Хоногт (шөнийн цагаар) 7-9 цаг унтах хэрэгтэй ба ингэснээр бие өөхөө шатааж чаддаг.

Хэрвээ та дээрх 10 дүрмийг баримталсан ч таны жин (биеийн хэмжээс) буурахгүй бол танд эрүүл мэндийн шалтгаан байж болзошгүй тул эмчид хандаарай.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах