Л.Наранбаатар: Би АН-аас хоёр удаа хөөгдсөн

Энэ сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар МАН-д элссэн. Тэрбээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс намын батламжаа гардан авсан юм. Ийнхүү намаа сольсон шалтгааныг тэрбээр “АН-с гараад МАН-д элслээ гэж буруу ярьж бна. АН-ын коммунист даргаас хоёр удаа хөөгдсөн. З.Энхболдыг шүүмжилж 1, Х.Баттулгыг шүүмжилжбас нэг удаа хөөгдсөн” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Л.Наранбаатар нь АН-д байхдаа тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж шийтгүүлж байсан удаатай. Мөн Эрдэнэс Тавантолгойн ногдол ашиг олгох талаар нэлээд идэвхтэй дуу хоолойгоо өргөдөг нэгэн юм.

Сануулахад, Саяхан болж өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших хүсэлтээ өгсөн ч СЕХ бүртгэхээс татгалзсан билээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах