Маартын наймны улбаа

1857 оны 3 сарын8-ны өдөр АНУ-ын Нью-Иорк хотын давууны үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд хоногийн 16 цагийн хөдөлмөр цагаа багасгах мөн ажлын хөлсөө нэмэгдүүлэх гэж жагсаал цуглаан хийжээ. Тухайн үед түүхэнд байгаагүй үзэгдэл. Амжилтанд хүрсэн. Яг 60 жилийн дараа социалист үзэл суртлын хийрхэл ертөнц даяар тахал мэт дэлгэрэхэд эмэгтэйчүүд бас зүгээр суусангүй. Клара Цээткин гэж хагас солиотой, хагас эрүүл коммунист фанат эмэгтэй шалтаг, шалтгаан хүлээн суусан цаг. Бөөн аз. 1910 онл Бэрлинд биеэ үнэлэгчид ” өөрийгөө чөлөөтэй зармаар байна” гэсэн эрээ цэрээгүй жагсаал үйлдсэнийг хууль сахиулагчид хүчээр дарав. Хоопинхагэнд хуралд оролцож явсан өнөө Цээткин орилоод л босоод ирсэн. Эмэгтэйчүүдийн эрх чөлөө, эрх чөлөөний өдөр гээд л. Тэр өдөр нь 3 сарын 8 таарсан. Хоржоонтой шүү. Биеэ үнэлэгчид тийнхүү хөдөлгөөн өрнүүлсэн тэр өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрх чөлөөний өдөр болсон түүх ердөө энэ.
Клара Цеткин францд орчуулагч сэтгүүлчээр төгссөн. Германд буцаж ирээд эмэгтэйчүүдийн сонинд ажиллаж байсан. Германы Социал Демократ Нам д /SPD/ гишүүн болсноор сониноос гарсан.
Клара Цеткин эмэгтэйчүүдийн сонгох эрх, эрэгтэй, эмэгтэй ажилтнуудад ижил цалин хөлс олгохыг уриалж, мөн гэр бүл салалтын асуудлаар шийдвэр гаргахад эрэгтэй эмэгтэй хоёр эрх тэгш байх гэх мэт асуудлуудыг хүчтэй тавьж байсан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч байсан юм.
Берлинд түүний нэртэй гудамж байдаг

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах