Машин хулгайлдаг “ах,дүү” нарын бүлгийг баривчиллаа

Бусдын автомашин хулгайлдаг , түүнийгээ амьдралынхаа эх үүсвэр болгосон хоёр бүлэг гэмт хэргийг нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлсэн. Эхнийх нь “ах”  нарын бүлэг 16-18 насны зургаан залуу ил бүр бүлэгт хамаарах бөгөөд тэд 2019 онд автомашин хулгайлсан тоносон гэх олон удаагийн үйлдлээ өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял сонсов.

Харин “дүү” нарын бүлгийнхнийг мөрдөн шалгаж дуусаагүй байна.12-15 настай А, Б, З,У нар 2019-2020 оны дөрөвдүгээр сарыг хүртэл 40 гаруй автомашин нийслэлээс хулгайлжээ. Тэд сургуульд сурдаггүй ар гэрийнхэн нь архины хамааралтай. Үүнийг судалсан ах нар нь дээрх дөрвөн хүүг уруу татан шинэ бүлэг байгуулсан гэнэ. тодруулбал арван хоёр настнуудыг машинд дурлуулж жолоодож сурсныхаа дараа хэрэг үйлдэхдээ дагуулан явж улмаар сүрдүүлэн хулгай хийлгэдгийг хүүхдүүд мэдүүлсэн байна. Тэдний хоёр нь төрсөн ах дүү юм. Дүү нарын бүлгийнх нь шалгуулж байх явцдаа  буюу энэ оны 4-р сараас хойш гуч орчим автомашин нэмж хулгайлжээ. Өөрөөр хэлбэл тэд батлан даалтад байхдаа дахин машин хулгайлж оргосоныг цагдаагийнхан саатуулав. Хүүхдүүд баригдсаныхаа дараа 12 орчим тээврийн хэрэгсэл нэмж хулгайлсан дөрвийг нь Төв аймгийн Лүн , Дундговь Сэлэнгэ аймгийн Мандал сумд орхисон хэмээн мэдүүлсэн гэнэ. Мөн орон нутаг руу явж байхдаа зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтаасан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах