МИАТ-ын онгоц Унгар улс руу анх удаа нислэг хийж, оюутнуудаа хүргэлээ

   Манай улс 2020 оны нэгдүгээр сарын 6-наас 9-р сарын 22-ныг хүртэл дэлхийн 81 улсаас 22191 иргэнийг эх орондоо авчирчээ.

Гадаадад байгаа иргэдээ татах ажил тусгай үүргийн нислэгийн хуваарийн дагуу үргэлжилж байна. Өнөө өглөө УБ-Будапешт-Франкфурт, УБ-Сидней чиглэлийн хоёр онгоц хөөрлөө. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа 120 гаруй оюутнуудыг өглөөний онгоцоор хүргэж байна. Ингэснээр МИАТ-ын онгоц Унгар улс руу анх удаа нислэг хийж байна гэж  ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ярив.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах