Монголд гурван газар алмааз байгааг тогтоожээ

Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгаагаар маш жижиг, цөөн тооны алмааз олсон тухай ШУА-аас мэдээлж байна.

Үүнээс гадна Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмаазын илэрц олдоод байгаа аж. Манай улсын нутагт одоогоор мэдэгдээд буй солирын дөрвөн тогтоог судалж тэнд алмааз байгааг илрүүлээд байна. Монголд анх алмааз байна гэдгийг доктор Д.Доржнамжаа ажиглан, солирын цохилтоос гурван газар алмаазын илэрц байгааг тогтоожээ. Энэ талаар дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэй гэдгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлж байна.

Тэрээр, “Өмнө нь алмааз олдсон газруудаас дээж авч гадаадад явуулж судлуулж байсан. Маш жижиг ширхэгтэй байсан. Гэхдээ энэ бол газрын өнгөн хөрснөөс авсан дээж юм. Гүн рүү авсан зураг арай өөр, алмаазын илэрц томоор гарч ирэх магадлал өндөр байгаа. Хэрэв их хэмжээгээр олдвол, энэ нь дэлхийн хэмжээний нээлт болж, эдийн засгийн ач холбогдолтой үйл явдал болно” гэж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах