Монгол Улс Хүний хөгжлөөрөө 92-т жагсав

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр Хүний хөгжлийн индексийг шинэчлэн гаргадаг. Тэгвэл “Хүний хөгжлийн индекс-2019” тайланд 189 улс орныг эрэмбэлэхэд Монгол Улс Хүний хөгжлийн индексээр 92-т жагсав.

Хүн амын дундаж наслалт, боловсрол, орлого зэргийг харгалзан жагсааж, үзүүлэлтээр нь улс орнуудыг дөрвөн   бүлэгт хуваасан статистик индексийг “Хүний хөгжлийн индекс” гэж тодорхойлдог. Монгол Улс дундаж наслалтын үзүүлэлтээр 107-д, боловсролын үзүүлэлтээр 103-т, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогын үзүүлэлтээр 190 орноос 120-д бичигдсэн байна.

Хүний хөгжлийн индексийн жагсаалтыг Норвеги тэргүүлж, Швейцарь удаалсан байна. Араас нь Ирланд, Герман, Хонконг, Австрали, Исланд, Швед, Сингапур, Нидерланд жагсчээ.

Тодотгоход, Эдийн засгийн салбарын үйл ажиллагааны идэвхжилийг харуулдаг  Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дангаараа   хүний хөгжлийг харуулсан үзүүлэлт болж чадахгүй.

Үүнийг эрдэмтэд гучаад жилийн өмнөөс олж харсан байдаг. Түүнчлэн эрдэмтэд  Хүний хөгжлийн индексийг тооцох аргачлалыг зохиосноор 1990 оноос улс орнуудыг эрэмбэлж эхэлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах