Монгол шатарчдын өдөрт зориулсан тэмцээн эхэлж байна


Спортын уралдаан тэмцээн хэвийн горимд шилжсэнтэй холбогдуулан Монголын шатрын холбооноос есдүгээр сарын 22-28-нд Монгол шатарчдын өдөрт зориулсан хаалттай тойргийн тэмцээнийг МҮЭХ-ны байранд зохион байгуулж байна.

МШХ нь 1955 оны наймдугаар сарын 10-нд Швед улсын Гётебург хотноо зохион байгуулагдсан Дэлхийн шатрын холбооны Конгрессоор Дэлхийн шатрын холбоо (FIDE)-нд гишүүнээр элссэн түүхтэй. Уг өдрийг Монгол шатарчдын өдөр хэмээн уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил МШХ FIDE-д элссэний 65 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Ирэх жилүүдэд уг тэмцээнийг улам өргөжүүлэн зохион байгуулах төлөвлөж, цар тахлын хорио цээр бүрмөсөн тавигдсан энхийн цагт олон улсын шилдэг шатарчдыг урилгаар оролцуулах юм.

Тус хаалттай тойргийн тэмцээнд Монголын дараах шилдэг мастерууд оролцож байна. Үүнд:

  • Их мастер Б.Хатанбаатар, чансаа 2318
  • Их мастер Д.Шаравдорж, чансаа 2370
  • Их мастер Б.Гүндаваа, чансаа 2493
  • Их мастер Ц.Батчулуун, чансаа 2534
  • Их мастер Г.Мөнхгал, чансаа 2501
  • Олон улсын мастер Н.Баттулга, чансаа 2398
  • Олон улсын мастер Д.Батсүрэн, чансаа 2481
  • Дэлхийн шатрын холбооны мастер М.Гүнбаяр, чансаа 2255
  • Дэлхийн шатрын холбооны мастер Б.Алтантуяа, чансаа 2287
  • Спортын мастер Б.Ариунбүүвэй, чансаа 2259

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах