Мэргэжлийн ажилтны үнэлэмж бага учраас Монголд ажилгүйдэл бий болж байна

     Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хөдөлмөр хамгааллын яам хамтран мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлчилгээг сурталчлах, цаашдын үйл ажиллагааны талаар барилгын политехник коллежид есдүгээр сарын 15-нд сургалт зохион байгуулсан. Манай улсад ажилгүйдэл их байгаа нь мэргэжлийн мэргэжилтэн байхгүй байгаад шалтгаан нь байна. Сургалт зохион байгуулсны учир нь өнөөгийн нийгэмд мэргэжилтэн дутуу байна. Иймээс коллеж мэргэшүүлэх сургалтад залуучуудыг хамрагдаж нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээр суралцахыг уриалсан юм. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэргэжил бүхэн сайхан гэдгийг олон нийтэд хүргэх, сурталчлах, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ), политехник коллежийн үйл ажиллагааг таниулах, иргэдийн хандлагыг өөрчлөх нь өнөөдөр тулгараад буй асуудлын нэг. Энэ салбарыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдаа холбоотой, системтэй, зөв тогтолцоотой хөгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтарч ил тод, нээлттэй ажиллана” гэсэн юм.

Дипломтой ч ажилгүй иргэдийн тоо олон байна. Харин МСҮТ, коллеж гэхээр “муу” гэж ойлгодог хүмүүсийн хандлага их. Тэгвэл германд залуучуудын ихэнх нь коллежид ордог тухай германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгч Беате Диппмар “Эдийн засгийн өсөлтөд чухал зүйл бол мэргэжлийн ажилтан байдаг. Технологи хурдацтайгаар хөгжиж байгаа энэ үед технологийн хэрэглээг ашиглаж чаддаг  мэргэжилтэн, ажилтан хэрэгтэй. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг татахад ч мөн адил хүний нөөц чухал. Залуу хүмүүс энэ салбарыг сонгоод мэргэжилтэн ажилтан болсноороо өөрсдөдөө орлоготой ирээдүйг бий болгож чадна. Гэвч Монголд энэ салбар  төдийлөн танигдаж чадахгүй байна. Жишээлбэл, Германд 10 хүн тутмын долоо нь коллежид ордог. Тэдний ихэнх нь ур чадвар шаардсан мэргэжлээр мэргэшсэн ажилтан болохоор коллежийг сонгодог. Германд мэргэжилтнүүдийг сурталчилдаг залуучууд энэ талын мэдлэг мэдээлэл сайтай байдаг. Харин монголд эсрэгээрээ. Иймээс мэргэжлийн талаар сурталчлан таниулж залуу хүмүүст зөв мессежийг өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн юм.

Манай улсад анх мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийг 2002 онд боловсруулан баталснаас хойш сүүлд 2016 онд шинэчлэн баталжээ. МСҮТ, коллежид суралцсанаар мэргэжил эзэмшихийн зэрэгцээ дотуур байр, сургалтын төлбөр нь үнэгүй байдаг давуу талтай. Сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Хичээлийн 20 хувь нь онол, 70 хувь нь дадлагын чиглэлээр хичээллэдэг. Нийт суралцагчдын 51 хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдог. Ажил мэргэжилгүй иргэд ч сураад хөдөлмөрийн зах зээл дээр гарах боломжтой аж.

Политехник коллежийн хувьд гурван жилээр сураад диплом авдаг. Коллежид сурсан мэргэжлээрээ их дээд сургуульд сурахаар бол хичээлийнхээ кредит цагийг дүйцүүлээд хоёр, гуравдугаар курсээсээ сурах боломжтой байна. Мөн бага, дунд боловсролын гэрчилгээгүй ч зохих хэмжээний бичиг үсэг мэддэг хүмүүсийг нэг жилийн ангид сургаж мэргэжил эзэмшүүлэн үнэмлэх олгодог байна.  Харин есдүгээр анги төгссөн  хүүхдүүд 2.5 жилээр суралцаж бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон  мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг байна.

“Бүгдээрээ л дуучин жүжигчин болохыг хүсдэг. Гэтэл нийгмийн хүрээнд дутагдаж буй олон мэргэжил байдаг. Иймд энэ төрлийн чиглэлийн мэргэжилтэн ажилтны үнэлэмжийг сайжруулж хүмүүст таниулах нь чухал” гэж МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа хэлсэн юм.

МСҮТ, коллежуудын хувьд дадлага хийх нөхцөл боломжийг хангаж дадлага хийх байраар хангасан төдийгүй тоног төхөөрөмжүүдээ шинэчилэнн. 2014 оноос хойш дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуур, цахилгаан, барилгын өрөг угсрагч, барилгын сантехник, мужаан, токарь, тогооч, үсчин гэсэн мэргэжлийн чиглэлээр оролцдог байна.Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоос өмнө монголдоо ур чадварын тэмцээнд оролцож шалгарсан хүүхдүүдийг л бэлтгэдэг байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах