Наадмын ерөнхий төсөв ГУРВАН ТЭРБУМ төгрөг

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа, төсөв зардлын талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, үндэсний их баяр наадмын ажлын албаны дарга Д.Чинзоригоос тодрууллаа.

Тэрээр “Энэ жилийн наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил 3 тэрбум төгрөгөөр батлагдсан. Жил болгон байдаг төлөвлөгөөгөөрөө л зарцуулагдана. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй, нэмж юм гаргаагүй. Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан арга хэмжээнүүд 13-р зуун цогцолборт болно. Гэхдээ Төрийн хүндэтгэлийн ёслол болохгүй. Нээлтийн тоглолт /концерт/, Соёлын төв өргөөнд хийдэг тоглолт зэргийг тус цогцолборт цомхон хийж онлайнаар шууд дамжуулна. Энэ жил телевизүүдийн холбоотой хамтарч хийж буй болохоор Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан шиг тоглолтуудыг бичлэгээр болон шууд дамжуулна” гэв.

Хүй долоон худаг болон 13-р зуун цогцолборт иргэдийг оруулахгүй бөгөөд илүү дэлгэрэнгүй хязгаарлалтын талаар зарим холбоодтой ярилцаж байгаа аж.

Өмнөх жилүүдийн наадмын төсөвӨмнөх жилүүдийн наадмын төсөв

КОВИД-19-ийн улмаас энэ жилийн наадмын үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулалгүй зохион байгуулахаар шийдсэн. Гэвч наадмын төсөв буурсангүй. Үүний учир шалтгааныг Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын салбар хороодын дарга нар болох

  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга Г.Билгүүн,
  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга Х.Батбилэг,
  • Шагайн харвааны салбар хороо Отгонбаяр,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Үндэсний сурын салбар хорооны дарга Ц.Батбаяр нар тайлбарлах биз ээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах