Налайх-Чойрын зам ирэх сард ашиглалтад орно

Ирэх зургадуугаар сарын эхний 10 хоногт багтааж Налайх-Чойрын чиглэлийн авто замыг ашиглалтад оруулах бөгөөд авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Нийт 4.64 км автозам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацийн автомашин зорчиж болох юм.
Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй уг бүтээн байгуулалтын ажил нь 2018 онд эхэлж, өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах