Нийслэлд орон сууцны тооллого явагдаж байна

Байшин, орон сууцны улсын тооллого нийслэлд 11-р сарын 19-нөөс  12 дугаар сарын 22 хүртэл явагдах талаар Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ. Тиймээс тооллогын үеэр эзгүй байсан айл өрхийн иргэдийг тооллогод хамрагдахын тулд харьяа хороо, дүүргийн тооллогын Түр товчоонд хандаж, тооллогод хамрагдахыг уриаллаа.
Хүн ам, орон сууцны улсын хэмжээний тооллого ирэх оны эхээр болохтой холбогдуулан нийслэлийн байшин, орон сууцны тооллогыг энэ онд багтаан явуулж байна. 1960 оноос хойш анх удаа хаягийн зурагт суурилсан бие даасан байдлаар явуулж байгаа аж.
Уг тооллогыг явуулснаар, Монгол Улсын байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох юм байна. Мөн орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар мэдээллийн дэлгэрэнгүй сантай болох аж.
Нийслэлийн тооллогын комиссын орлогч дарга, Нийслэлийн статистикийн газрын дарга Ц.Заяахүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тооллогын ажлыг эхлүүлэв. Тус дүүрэгт 12 дугаар сарын 3-11-нд байшин, орон сууцны тооллого явагдана.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах