НИЙСЛЭЛИЙГ Ж.БАТБАЯСГАЛАН ТҮР УДИРДАНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүн болж өчигдөр үнэмлэхээ авснаар дараагийн даргыг сонгох хүртэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд үаасны дагуу Нийслэлийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан байдаг. Долдугаар сарын 1-нд НИТХ хуралдана гэсэн товч байгаа ч хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
НИТХ шийдвэрээ Ерөнхий сайдад уламжилснаар томилгоо хийгдэнэ. Аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаардаггүй.

Улаанбаатар хотын үе, үеийн 33 дарга:
1924-1926 он М.Баяр Улаанбаатар хотын түр жинхэнэ захиргааны дарга
1926-1927 он С.Батсүх Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны дарга
1927-1929, 1930-1931, 1936-1939 онд Д.Гомбожав Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны дарга
1929-1930 он Л.Мижиддорж Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны дарга
1931-1932 он Б.Цэдэндамба Улаанбаатар аймгийн дарга
1932.07.04-07.27 сар. Ө.Равдан Улаанбаатар аймгийн дарга
1932-1933 он Д.Догсом Улаанбаатар аймгийн дарга
1933-1936 он Д.Чимэддагва Улаанбаатар хотын захиргааны дарга
1939.05.09-11.16 сар. Л.Тавхай Улаанбаатар хотын захирах яамны дарга
1940-1941 он Ө.Мажиг Улаанбаатар хотын захиргааны дарга
1941.07.-08 сар. Г.Дамдин Улаанбаатар хотын захиргааны дарга
1941.09-11 сар. Г.Лувсанаваан Улаанбаатар хотын захиргааны дарга
1942-1944 он С.Шагдар Улаанбаатар хотын захиргааны дарга
1944-1956 он Г.Багаа Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга
1956 он Б.Лавзав Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга
1956-1959 он Б.Батжаргал Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга
1962-1965 он М.Лувсанчоймбол Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1965-1971 он Д.Цэдэв Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1971-1972 он С.Лувсангомбо Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1972-1976 он С.Балбар Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1976-1978 он О.Цэнд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1978-1990 он С.Мөнхжаргал Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1990-1992 он Л.Энэбиш Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1992-1996 он Ц.Баасанжав Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
1996-1998 он Ж.Наранцацралт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
1999-2005 он М.Энхболд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2005-2007 он Ц.Батбаяр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2007-2008 он Т.Билэгт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2008-2012 он Г.Мөнхбаяр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2012-2016 он С.Бат-Үүл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2016-2018 он Су.Батболд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2018.12-2019.02 сар. Ж.Батбаясгалан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч
2019-2020 он С.Амарсайхан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах